Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буйр хээрийн багийн Буйрын голын намагт хүн шигдсэн байжээ.
Намагт шигдсэн хүнийг тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагчид татан гаргаж авсан байна.
51 настай эрэгтэй Д нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. Тиймээс түүнийг намагнаас гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.