БНСУ-д ажиллаж байсан монгол залуус усанд осолдож, амь насаа алдсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар албан ёсны мэдээллийг ГХЯ-аас тодруулав.
Монгол Улсын иргэн Ш овогтой О болон Н овогтой Ц гэх залуус энэ сарын 4-ний 08:28 цагт БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны У-воль гүүрийн доор цагийн ажил хийж байгаад усанд унаж осолдсон байна.
Энэ тухай Канвон мужийн Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь манай улсын ЭСЯ-нд мэдэгджээ. Талийгаач Ш.О, Н.Ц нар нь БНСУ-д жуулчны 3 сарын визээр ирж, цагийн ажил хийж байсан аж.
Гадаад хэргийн яамнаас талийгаачдын ар гэрийнхэнд мэдэгдэж, БНСУ-руу явахад тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж. Өнөөдөр Ш.О-гийн ар гэрийнхэн БНСУ руу явсан байна. Харин Н.Ц-гийн ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байгаа талаар ГХЯ-наас мэдээлэв.
Сэтгэгдэл (4)