УИХ-ын 2015 оны “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоол гаргажээ.
Хүн амын гурилын эрэлт, хангамжийг тогтвортой байлгах зорилгоор дотоодод ургуулсан, стандартын шаардлага хангасан үрийн болон хүнсний улаанбуудайг гурилын үйлдвэр, Тариаланг дэмжих сан, улсын нөөцөд худалдан авах ажлыг зохион байгуулахыг ХХАА-н сайдад даалгалаа.
2016 оны хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний болон үрийн буудай нөөцлөхөд шаардагдах 80 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэр бүрдүүлэхээр болжээ.