Баянхонгор аймгийн Говийн чиглэлийн аяллын маршрутыг тогтоох, дотоод, гадаадын жуулчдын аялах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тухайн бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзмэрүүдийг сурталчлан таниулах зорилго бүхий аялалыг Баянхонгор аймгийн БОАЖГ-аас зохион явуулжээ.
“Хүн үүслийн ул мөрөөр” гэх тус аяллаар залуучууд 4 шөнө, 5 өдөр 750 км замд аялж, говийн чиглэлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзмэрүүдэд очих замд 16 ш тэмдэглээг байрлуулсан байна.
Тодруулбал, аялагчид Баянхонгор - Бор балгас - Ээж хад - Тэвшийн хүрэм -Хавцгай хөндий - Холбоолж нуур - Богд сум - Орог нуур - Монголын хоолой - Бичигт хад - Баянлиг сум - Бичигт хад - Цагаан булаг - Баянговь сум - Их богд уул -Хүүхний хөндий - Хөнөгийн хоолой - Уранхайрхан уул зэрэг газраар маршрут тогтоожээ.