Монголын бурхан, шашны хийдүүд, НЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам" наадам амралтын хоёр өдөр болох билээ.
Уг арга хэмжээ маргааш 09.00 цагаас аялал жуулчлалын үзэсгэлэнгээр эхлэх юм.
Харин 11.00 цагаас Хүй долоон худагт Хүрээ цамын нээлтийн ажиллагаа болно. Энэ удаагийн хүрээ цамд нийслэлийн 50 хийд, мөн бүх орон нутгаас лам, хутагтууд хүрэлцэн ирж оролцох аж. Тэд хамгийн дээд засал болох хүрээ цамын ёсыг үйлдэнэ.
Наадамд зориулж Хүй долоон худагт 2100 хүний суудалтай талбай тохижуулж, бэлэн болгосон байна. Наадмын үеэр 150 аж ахуйн нэгж, иргэн худалдаа үйлчилгээ явуулах юм. Мөн даншиг наадмын үеэр Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ.
Сэтгэгдэл (5)