Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өнөөдөр албан ёсоор эхллээ.
Чингисийн талбайд тусгайлан зассан тайзан дээр Нарванчин гэгээнтэн, Сарайдорж Номунхан, Жононба хувилгаан, Дилав хутагт, Халимагийн Шажин лам болон Өвөрмонгол, Тувагийн хамба лам болон Монголын бурхан шашины сүм хийдүүдийн хамба лам нар заларсан байлаа.
Тэд сүсэгтэн олонд зориулан Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдсан юм.
Сэтгэгдэл (52)