БНСУ-д сурч, амьдардаг монгол оюутнууд Улаанчулуутын хогны цэгт амьдардаг хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж сагсны талбай байгуулж өглөө.
Оюутнууд “Dream Project Mongolia” төслийг санаачилж, Солонгосын ТББ- тай хамтран “I love Mongolia” хэмээх бичигтэй футболкийг худалдаалж цуглуулсан хөрөнгө болоод сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар тус талбайг байгуулжээ. Энэхүү аянд солонгос иргэд төдийгүй Монголд ирсэн солонгос жуулчид, Солонгост амьдардаг монголчууд, олон нийтийн сүлжээгээр олж мэдсэн хэдэн зуун хүн, байгууллага хамт олон нэгдсэн юм.
Өнгерсөн жил “Мобишм”-оос санаачилсан “Зүрх бүхний төлөө” аяны хүрээнд МУГЖ И.Одончимэгийн төсөлшалгарч Улаанчулуут хогны цэг дээрх хүүхдүүдэд сургууль барьж өгсөн билээ. Гэвч хүүхдүүд идэвх султай, сургуульд явах сонирхол багатайгаас болж ихэнх цагаа хог түүхэд зориулсан хэвээр байгаа юм Тиймээс Солонгост амьдардаг монголчууд Улаанчулуутад спортын талбай байгуулах төслийг эхлүүлжээ.
Сэтгэгдэл (2)