Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар анхан шатны шүүхийн шүүгчийн сул байгаа орон тоон дээр сонгон шалгаруулалг зарласан бөгөөд 40 орон тоон дээр 300 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.
Бүртгүүлсэн иргэдийн хэн нь шүүгч болохыг шийдэх шалгалтыг ирэх сард зохион байгуулах аж. Шүүхийн мэдээллийг ил тод, хүртээмжтэй түгээх зорилгоор cap бүр зохион байгуулдаг “Нээлтгэй шүүх” хэвлэлийн хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн мэргэшлийн хорооны Ажлын албаны дарга Н.Мөнхзул дээрх мэдээллийг өгсөн юм. Мөн тэрбээр өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхийн байгууоллагын бүгэц, зохион байгуулалтад багагүй өөрчлөлт орсон талаар мэдэгдэлдээ онцлов.
Н.Мөнхзул “Өмнө нь сум дундын 29 шүүх байсан бол шинэ хуулиар 50 болсон, мөн захиргааны хэргийг дагнан шийдэх анхан шатны шүүх 21 аймагт байгуулагдсан. Өмнө нь сум дундын шүүхийн шүүгч иргэний маргаан, эрүүгийн хэргийн аль алийг шийддэг байсан бол шинэ хуулиар зохицуулсан өөрчлөлтийн үр дүнд сум дундын иргэний хэргийн шүүх, сум дундын эрүүгийн хэршйн шүүх гэсэн тусдаа бүтэцтэй болж байгаа. Ингэснээр анхан, давах, хяналтын шатны аль ч шүүхийн шүүгч эрүүгийн болон иргэний хэрэг, маргааныг дагнан шийдвэрлэдэг болох бөгөөд шүүхийн үйлчилгээг олон нийтэд илүү чанартайгаар хүргэх нөхцөл бүрдэж буй” гэв. Шүүхийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон ч өмнө нь ажиллаж байсан орон тоонд өөрчлөлт ороогүй юм байна.
Сэтгэгдэл (4)