ЧД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө Тасганы овооны уулзварт НОБГ-ын Х.Портер маркийн авто машины жолооч У нь Хонда Фит маркийн авто машинай мөргөлдөж зорчиж явсан хоёр хүн гэмтжээ.
Мөн ХУД-ийн нутаг Богд Жавзандамбын гудамж, Удирдлагын академийн зүүн урд 61-2 байрны арын замд Т. Spacio маркийн авто машины жолооч Г нь дугуй унаж явсан 9 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээжээ.
2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх шинэчлэн найруулагдсан ЗХАБТХ-ийн 13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх; 54.6.Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж заасан байгаа. Хүүхдийг гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүд та бүхэн хуулиа судлан үүргээ биелүүлэн замын хөдөлгөөнд оролцоорой.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)