Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, түүний найз ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойроос хар тамхи худалдан авах гэж байхад нь УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн саатуулсан хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан билээ.
Уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд прокурорын байгууллагын эх сурвалж “Хамтарсан ажлын хэсэг гарч, Х.Тамир нарын гурван хүнд холбогдох хэргийг шалгаж байна. Х.Тамирыг ажлаас нь халсан” хэмээжээ.
Х.Тамирыг Чойроос саатуулахад түүний машины багажнаас 20 гаруй хавтаст хэрэг, эрүү үүсгэхээс татгалзсан олон тогтоол гарч ирсэн нь хахуулийн хэргийн нотлох баримт байж болзошгүй хэмээн АТГ, ЭЦГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (2)