УБТЗ-ын хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт нэгэн шинэ цэцэрлэг үүдээ нээхэд бэлэн болжээ.
УБТЗ-ынхан олон улсын билетийн кассын байраа хүүхдийн цэцэрлэг болгон өөрчлөн тохижуулсан байна.
Шинээр ашиглалтад орох энэхүү цэцэрлэг нь 300 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Уг цэцэрлэг тун удахгүй ашиглалтад орж, хүүхдүүдээ бүртгэх гэнэ.
Харин цэцэрлэгийн гадна тохижилтын хөрөнгийг Баянгол дүүргээс гаргаж, гүйцэтгэх юм байна.