“Тэнүүн огоо”, “Тулга огоо”,”Тэнүүн дэлгэр” зэрэг гурван компанийн удирдлагуудыг төрөөс нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчуулах унааны зардал болох нөхөн олговрыг аж ахуй нэгжүүдэд олгохдоо явсан тоо, цаг, эргэлт зэргээс хамаарч мөнгөн хэлбэрээр олгодог мөнгийг шамшигдуулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ.
Энэхүү хэргийн талаар тодруулбал дээрх компаниуд төрөөс нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчуулах унааны зардал болох нөхөн олговрыг аж ахуй нэгжүүдэд олгохдоо явсан тоо, цаг, эргэлт зэргээс хамаарч мөнгөн хэлбэрээр олгодог мөнгийг шамшигдуулдаг байсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Нийтийн тээврийн зарим компанийнхан үйлчилгээнд гарахдаа бүртгүүлдэг МТ150 гэх байршил илрүүлэгчийг нэг машинд олноор байршуулж мөнгө шамшигдуулдаг байсан гэх. Өөрөөр хэлбэл автобус үйлчилгээнд явж буй мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, тухайн төхөөрөмжийг станцуудад бүртгүүлэх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа юм.
Тэд улсын мөнгө завшиж улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэдэг нь илрээд байгаа аж.
Мөн энэ хэрэгт “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг, “Тулга огоо”-н захирал С.Энхболд нарыг саатуулан шалгаж байсан ч төд удалгүй сулласан.
Одоогоор энэ хэрэг прокурорын байгууллагад хянагдаж дуусч байгаа бөгөөд удахгүй шүүхэд шилжүүлэхээр болжээ.