Манай улсын 17 аймгийн 157 сум тахлын голомттой юм. Энэ он гарсаар хоёр хүн тарваган тахлаар өвчилж, Ховд аймагт 14 настай хүү нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Одоогоор Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Төв аймагт голомт идэвхжсэн бол Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд шинээр нян илэрчээ.
Тиймээс тарваган тахлын нянг нийслэлд нэвтрүүлэхгүйн тулд Мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллага, хамтран долоон цэгт хяналт тавьж ажиллаж байгаа юм.
Дээрх цэгүүдэд гэнэтийн шалгалт хийж, тарваганы 22 тулам илрүүлсний 17-г зүүн, тавыг баруун аймгуудаас оруулахыг завдсан байна. Иймээс тарваган тахал болон малын гоц халдварт бусад өвчний эсрэг тавих хяналт шалгалтаа чанагтгахгы холбогдох хүмүүст үүрэг болгожээ.
Сэтгэгдэл (2)