“Шангрила-2” барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “КЭЙ-ЭС-ЗЭТ” компанийн ажилтан 43 настай хятад улсын иргэн 28 настай монгол залууг бусадтай бүлэглэн зодсон хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх хэргийг үйлдсэн хүмүүс “Шангрила-2” барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэж байсан барилгачид аж. Барилга дээр хэд хэдэн туслан гүйцэтгэгч компанийн монгол, хятад нийлсэн 1000 гаруй хүн ажилладаг байна. Тэд ажлын багажаа булаацалдаж ийнхүү нэгнээ зодож бэртээжээ.
Хятад ажилчинд зодуулсан монгол залуугийн бие одоогоор гайгүй байгаа бөгөөд түүний толгой хагарч, гар нь хугарсан гэх мэдээлэл ч байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (9)