Бор Өндөр дэх Сум дундын Прокурорын газраас аргачилсан зааварт зааснаар харъяа Цагдаагийн тасагтай хамтарсан зөвөлгөөнийг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнд сум дундын ахлах прокурор М.Энхбаатар, Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Адъяабилэгт болон нийт прокурор, туслах ажилтнууд, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчид оролцсон байна.
Зөвлөгөөнөөр прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярыг угтан зохион байгуулсан аяны дүнг танилцуулж, цаашид анхаарах ажлын үзүүлэлтүүд болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2, 215.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэрэг, хэргийн хугацаа сунгалтын талаар авах арга хэмжээний талаар чиглэл өгч, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа хэргийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцаж шийдвэрлэх хугацааг тогтоож ажиллажээ.
Мөн Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2/3057 дугаартай албан бичгийн дагуу Ахлах прокурор М.Энхбаатар Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”, хяналтын прокурор Б.Буяндэлгэр “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-ыг тус тус танилцуулж, мөрдөж ажиллах талаар сургалт зохион байгуулсан ба сургалтын үеэр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас шинээр батлагдсан зааврын талаар асуусан асуултуудад хариулт өгч, тайлбарлан таниулж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)