“Исламын улс” бүлэглэлийн дайчдад агаараас цохилт өгөх олон улсын эвслийн ажиллагаанд Турк улс ойрын үед нэгдэн орох гэж байгаа бөгөөд энэ талаар техникийн чанартай нарийн ширийн зүйлээ Вашингтон, Анкара хоёр тохиролцжээ. Энэ талаар Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кук мэдээллээ. Ингэснээр туркийн Агаарын цэргийн хүчин олон улсын эвсэлд багтаж буй бусад оронтой хамтран байлдааны үүрэг гүйцэтгэх юм.
“Исламын улс”-ын алан хядагчдын эсрэг хийх тэмцэлд АНУ, Турк улс хамтран оролцох талаарх яриа хэлэлцээний нэг үе шат дууслаа гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу урьд нь мэдэгдэж байсан. Саяны даваа гаригт тэрбээр Ройтер агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа Сирид алан хядагч бүлэглэлийн эсрэг агаараас цогцолбор ажиллагаа явуулахаар Турк, Америк улс бэлтгэж байна/ гэж хэлжээ. Юуны урьд Турктэй залгаа Сирийн умард нутагт цохилт өгөх бололтой. Энэ нутгийг “аюулгүй бүс” болгохоор Турк төлөвлөж байсан аж. Туркийн талын үзэж буй- гаар энд аюулгүй байдлыг Сирийн сөрөг хүчин хангаж, АНУ, Туркийн Агаарын цэргийн хүчин цохилт өгөх юм байна. Цохилт өгөхөд эвслийн бусад орон ч оролцож болзошгүй гэсэн мэдээ бий.