Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр/VIII.26/ 389 дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн хэрэг ес бүртгэгдэж 13 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигч хоёр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллассан байна.
Д.Ундрах /24tsag.mn/