Орхон аймгийн онцгой байдлын газарт аврах гал унтраах үндсэн зориулалтын, байгалийн онцгой, хүнд нөхцөлд ажиллах хүчин чадалтай шинэ загварын Урал 4320 маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.
Галын үндсэн албаны Урал-4320 автомашин нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2015 оны загварын 7-8 хүний багтаамжтай, туулах чадвар сайтай 3 тэнхлэгтэй цуваа дугуйтай ус шавар, цас, болон бартаат замд явах чадалтай юм.
Түүнчлэн 5000 литр ус, 360 литр хөөс агуулах багтаамжтай бөгөөд 7,4 метрийн гүнээс 40 минутын хугацаанд ус соруулан дүүргэж, секундэд 20 литр ус шүршдэг. Гал унтраах багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон, 20 метр хүртэлх өндөр галыг унтраах хүчин чадалтай буюу ОБГ-т одоо ашиглагдаж байгаа автомашинаас 1 дахин илүү хүчин чадалтай ажээ.
Энэхүү автомашиныг авахад орон нутгийн төсвөөс 200 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд тус техник нь хүнд нөхцөлд ажиллах хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм.
Сэтгэгдэл (3)