Хилийн чанадад буй Түвдийн Засгийн газар болон Далай лам тэргүүтэй салан тусгаарлах үзэлтнүүдтэй тууштай тэмцэнэ гэж БНХАУ-ын дарга Ши Жинпин мэдэгдсэн байна.
Удахгүй Түвдийг БНХАУ-д нэгггэсний 60 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан дээрх мэдэгдлийг хийжээ.
Ши Жинпин “Бид Далай лам бүлгийн салан тусгаарлах үзэлтнүүдтэй тэмцэх ёстой" хэмээн хэлснийг “Ройтерс" агентлаг иш татсан байна.
1965 оны есдүгээр сард Түвдийг өөртөө засах орон хэмээн тунхаглаад БНХАУ-д нэгтгэсэн юм. Хятадын эрх баригчид Түвдийг тус улсын нэг хэсэг байсаар ирсэн хэмээн үздэг билээ.
Сэтгэгдэл (2)