АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Конгресст олонхи болсон Бүгд найрамдах намынхныг “солиотой” хэмээн хэлсэн нь нэлээд шуугиан тариад байна.
Үүнтэй холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж төрийн тэргүүн бухимдахдаа ийнхүү хэлсэн хэмээн тайлбарлав. Өнгөрсөн даваа гаригт Лас Вегас хотноо Ардчилсан намаас зохион байгуулсан хандив цуглуулах арга хэмжээний үеэр Б.Обама Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Г.Ридомтой зарим асуудпыг шийдэхдээ солиотуудыг яах вэ хэмээн ярьсан гэжээ. Ерөнхийлөгч Бүгд найрамдах намынхан гэж онцгой хэлээгүй ч сөрөг хүчнийг хэлсэн гэдэг нь тодорхой байв.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Эрик Шульц мэдэгдэл хийхдээ Б.Обама үгээ сонгохдоо алдаа гаргасан гээд “Бүгд найрамдах намынхан өнгөрсөн хугацаанд ямар ч хариуцлагагүй байсныг бид бүгд харсан” гэв.