2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 389 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлггөөнд оролцсон явган здорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БГД-ийн нутаг Хувьсгалчдын гудамж, Буурал ээж дэлгүүрийн баруун замд Т.Ист маркийн жолооч А нь замын хашлага мөргөж зорчигч 20 настай эрэгэй Х нарын 4 хүн гэмтжээ.
Мөн ХУД-ийн нутаг Нисэхийн зам, Хаан банкны баруун замд Т.Приус маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 42 настай эрэгтэй Б мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)