Орхон аймгийн прокурорын газар Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 сарын 11-ний өдрийн А/88 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар ”, “Прокурор шүүх хуралдаанд төрийг төлөөлөх аргачилсан заавар”-ыг хүлээн авч прокурор, ажилтнуудад хувилан өгч, практик сургалт зохион байгуулжээ.
Мөн аргачилсан зааврыг аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэн, уншиж судлах, хэрэгжүүлэх бэлтгэл хангах чиглэл өгсөн бөгөөд цаашид зааврыг нэг мөр ойлгох, судлах, хэрэгжүүлэх талаар сургалт, удирдлага зохион байгуулалтын ажлыг тогтмол явуулах юм байна.
Д.Дуулим