Хятадын Тяньжин хотын нэгэн агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас 139 хүн амь үрэгдэж, 30 хүн одоо болтол сураггүй байгаа билээ. Энэ хэрэгт буруутай хүмүүсийг баривчилсан тухай “Сяньхуа" агентлагаас мэдээлэв.
“Ruihai Logistics" компани болон дэлбэрэлт болсон агуулахын эзэн Юй Сю Вэй, түүний орлогч Дун Сэ Шюань болон гурван менежэр гээд нийт 12 хүнийг саатуулжээ. Үүний өмнөхөн Үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Ян Дун Ляныг ажлаас нь халсан. Түүнийг мөн Хятадын Коммунист намаас хээл хахууль авсан байж магадгүй хэмээн шалгасан байна.
“Ruihai Logistics” компани нь химийн болон тэсрэх бодисыг тээвэрлэж, хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Хятадын эрх баригчид энэ хэргийг нарийвчлан шалгаж буруутныг тогтоох зорилгоор Тяньжин хот руу мөрдөгчдийн хэсгийг илгээсэн байна.