Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг олон улсын нислэгээр ирсэн гадаадын иргэдийг төөрөгдүүлэн албадан худалдаалж багагүй ашиг олж байсан хэрэг шуугиан тарьж байгаа.
Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлагуудтай уулзаж, Зам, тээврийн яамны зөвшөөрлөөр “Хүннү лорд” гэх компани “Энэхүү сэтгүүлийг заавал худалдаж авах ёстой” гэх утга бүхий гарын авлагыг тарааж улмаар сурталчилгааны сэтгүүлийг 160 ам.доллараар худалдаалж байсныг илрүүлсэн юм.
Үүнд яаралтай арга хэмжээ авч сурталчилгааны сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү лорд” компанид зөвшөөрөл олгосон Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэгдээд байна.
Тэгвэл энэ асуудлыг жуулчдын зүгээс болоод холбогдох албаныхан гомдол гаргаснаар хууль хяналтын байгууллагаар шалгах боломжтой аж. Харин одоогоор Ерөнхий сайд хариуцлага тооцох шийдвэрээс өөр шалгагдаж, хэрэг үүссэн зүйл байхгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (15)