“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны захиалгыг ирэх сарын 7-ноос авч эхлэхээр болжээ.
Тус хорооллын эхний барилгууд 10 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад орох юм байна. Тиймээс нэг сарын өмнөөс эхлэн захиалгыг авч эхлэхээр болжээ.
Тус байранд орох хүсэлтэй иргэд банкны орон сууцны найман хувийн зээлд хамрагдах боломжтой. Хэрвээ тухайн иргэн 8 хувийн зээлд хамрагдах боломжтой бол төлбөрийн 10 хувийг эхний ээлжинд банкинд байршуулах юм байна. “Орон сууцыг авах эрх бүрдвэл үлдсэн 20 хувийг нэмж байршуулна. Хэрэв таван талт хэлэлцээрийн дагуу байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдвэр гарвал нэмж мөнгө төлөхгүй байх боломжтой. Тус байрны нэг метр квадратын үнэ 1.350 сая төгрөг байна гэж ТОСК-ийн удирдлагууд мэдэгдлээ.
Т.Сар