2015.8.28, Баасан гараг / Билгийн тооллын: 14
Намрын тэргүүн хөх бич сар
Булаагч одтой, улаан хулгана өдөр
Аргын тооллын: 2015.8.28, Баасан гараг
Наран ургах шингэх: 06.11-19.44
Үс засуулбал: Эд мал арвидна
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.