Ойрын хоногуудад зарим газраар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Энэ сарын 30-аас 9 дүгээр сарын 2-нд зарим газраар, 31-нд нутгийн баруун хэсгээр, 9 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи 31, 9 дүгээр сарын 1-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.