Сүхбаатар дүүргийн “Выставка” худалдааны төвийн урьд байрлах "KFC" түргэн хоолны ресторанаар үйлчлүүлж байсан хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, эмэгтэйг хүүхдээ хооллоод сууж байхад IPHONE GOLD гар утсыг нь аван зугтсан юм. Утсан дээр нь ажлын чухал материалууд, контактууд байсанд үнэхээр харамсаж байгаагаа эмэгтэй мэдэгдэж цагдаад хандсан. Улмаар цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан дээрэм хийсэн хүүхдүүдийг саатуулжээ. Тодруулбал, А гэх уг хүүхэд нь бусадтай бүлэглэн уг хэргийг үйлдсэн байна. А нь цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг, удаа дараа хулгайн хэрэгт холбогдож шалгагдаж байсан боловч насанд хүрээгүй шалтгаанаар суллагддаг байсан хүүхдүүдийн нэг юм байна. Түүнийг саатуулан, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)