Чингисийн талбайн урд талын зам дээр өчигдөр өглөө Приус маркийн машин онхолдож, замын хашлага эвдсэн билээ. Тэгвэл энэ ослын дараа цахим ертөнцөөр "Уг машиныг хулгайлж яваад осолдуулсан. Машин ачигчид бэхэлгээгүйгээр ачиж яваад унагаасан" гэх зэргээр шуугисан.
Тэгвэл Нийслэлийн цагдаагийн газраас уг машиныг хулгайнх байгаагүй гэж мэдэгдлээ. Мөн машин ачилтын компаниуд уг осолд хамаагүй аж.
Өөрөөр хэлбэл, гэнэтийн осол болсон гэнэ. Ослын үеэр хүн бэртэж, гэмтээгүй аж. Харин 25.3 метр зайд замын хашлага, хайс эвдэрсэн юм байна.
Т.Сар