“Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг” нэртэй номын үзэсгэлэн худалдаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлнэ.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн худалдаа 17:00-20:00 цагийн хооронд болох юм байна.
“Интерном” номын дэлгүүрээс зохион байгуулдаг уг үзэсгэлэн худалдаанд бичиг хэрэг, хүүхдийн ном, уран зохиолын болон бусад төрлийн өргөн сонголттой номууд 10-40 хувь хямдралтай худалдаалагдах ажээ. Номын үзэсгэлэн худалдаа өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.
Сэтгэгдэл (1)