Өнгөрсөн даваа гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлсөн.
Ажлаасаа чөлөөлөгдсөн Уул уурхайн яамныхан дэд сайд асан Г.Тэмүүлэнг үдэх үзэлтийн үдэшлэг зохион байгуулжээ. Гэвч бэлтэй экс дэд сайдын дайллаганд очсон Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Цэндсүрэн, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Түмэнбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Я.Бадрах нарыг зодож, биед нь гэмтэл учруулжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар дэд сайд Г.Тэмүүлэнг үдэж өгөх нэрийдлээр архидан согтуурч, хоорондоо гар зөрүүлсэн дуулианд холбогдоод байгаа Уул уурхайн яамны газрын дарга нар болох О.Цэндсүрэн, Ч.Түмэнбаяр, Я. Бадрах нарыг албан тушаалаас нь түр чөлөөлөх шийдвэрийг Р.Жигжид сайд гаргасан байна. Харин дээрх асуудал шүүхээр шийдвэрлүүлсний "хурган" дарга нарыг эргүүлэн ажилд нь авах эсэхээ шийдэхээр болсон байна.
Сэтгэгдэл (7)