Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар энэ сарын 21-нд 13 настай, эрэгтэй Ө нь “Орхон” голын усанд живжээ.
Холбогдох дуудлагыг тухайн өдрийн 21:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгч, тус газраас 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Харамсалтай нь хүүг эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн эрлийг зогсоосон байна.