2015.8.31, Даваа гараг / Билгийн тооллын: 17
Намрын тэргүүн хөх бич сар
Могойг хүлэгч одтой, шаргчин туулай өдөр
Аргын тооллын: 2015.8.31, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.16-19.40
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдвэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.