Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт зарлагдаад байна. Энэ өдрийн хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Эрүүл, мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэх аж. Үүнээс гадна Ерөнхий сайдын зүгээс нэгэн асуудал оруулж хэлэлцүүлэх юм байна.