Амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, аврах ажиллагааны 2 дуудлагаар шуурхай ажиллажээ.
Тухайлбал:
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 17 дугаар гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг гаргахад жалганд барьсан орон гэргүй хүмүүсийн овоохой шатаж байсныг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 50 дугаар сургуулийн зүүн талд 63 дугаар байрны дэргэд хог шатаж байна гэсэн дуудлагыг өгснийг Гал унтраах, аврах дугаар 10 дугаар ангийн тасаг унтраасан.
Бага насны хүүхэд шугамын хаалтанд хөлөө хавчуулсан байсныг гаргасан байна
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн урд ус зайлуулах шугамын хаалтанд бага насны хүүхэд хөлөө хавчуулсан байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлгийг очиход 12 настай эрэгтэй хүүхэд өвдгөөрөө хавчуулагдсан байсныг тэлэгч багаж ашиглан хөлийг нь аюулгүй болгосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/