Монголын оюутны холбооноос зохион байгуулдаг "Оюутны тангарагийн баяр" өнөөдөр 10.00 цагт Чингисийн талбайд болно.
Оюутны тангарагийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, НИТХ-ийн дарга Д.Баттулга нар оролцох юм байна.
Мөн энэ үеэр "Оюутан цэрэг", "Оюутан цагдаа" хөтөлбөрийн танилцуулгыг хийхээр төлөвлөжээ. Уг үйл ажиллагаагааг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.