Пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германы Ханбург хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, 2008 оны паралимпийн аварга Д.Баатаржав тэргүүтэй таван тамирчин цэц сорьж байгаа юм. Тэдгээрээс Д.Баатаржав аварга ирэх онд Рио де Жанейрод болох паралимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Тэрбээр эхлээд гоц мөргөж, улмаар Малайзын тамирчин Суреш Тангвеллог 6:2, эцэст нь Солонгосын шилдэг харваач Jlee Хон Гугийг 7:1-ээр хожсоноор Монголын багаас паралимпийн эрх авсан хоёр дахь тамирчин боллоо. Энэ жил 54 настай Д.Баатаржав өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Энэ тухайгаа тэрбээр “Тамирчдаа дасгалжуулж, бэлтгэл хийх уеэр өөрийгөө сорьж үзэх бодол төрсөн. Форм гайгүй сайн байсан учраас ДАШТ-д оролцох шийдвэр гаргасан. Эцэст нь эрхээ авлаа. Баяртай байна. Гэхдээ ирэх оны паралимпийн наадамд оролцсоны дараа албан ёсоор зодог тайлна” хэмээн ярив
Сэтгэгдэл (1)