Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газарт томилох зургаан сайдын нэрийг намрын чуулганаар өргөн барихаар болсон. Учир нь Засгийн газрын гишүүний орон тоо гарсан бол хуулиараа 30 хоногийн хугацаанд томилох ёстойг УИХ-ын дарга болон улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байгаа. Тиймээс УИХ-ын дарга эзгүй байгаа тул УИХ-ын дэд дарга Р. Гончигдорж Ерөнхий сайдад өргөн барих сайд нарын нэрийг хүлээж авах юм байна. Хуулийн хугацаа энэ сарын 6-нд дуусч байгаа учраас ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд зарлан хуралдуулах захирамжийг гаргахаар талөвлөжээ.
Т.Энхэлээ