Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг шинэ байранд орсон учир хуучин барилга нь орхигдоод байсан билээ.
Тэгвэл эмнэлгийн хуучин барилгад 60 ортой хүүхдийн тасгийг шинээр нээхээр засварын ажлыг эхүүлжээ.
Шинэ тасаг нээгдсэнээр дүүргийн 64 мянган хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж шинэ шатанд гарна гэж эмч мэргэжилтнүүд үзжээ. Хүүхдийн эмнэлэг ирэх аравдугаар сард нээгдэж, үйлчлүүлэгчдээ хүлээн авах юм байна.
Сэтгэгдэл (2)