Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал маргааш болно.
Уг шүүх хурал нээлттэй хуралдахаар болсон байна. Тодруулбал, Л.Гансүхийн өмгөөлөгч өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өөрийн үйлчлүүлэгчээ буруугүй гэдгийг мэдэгдэн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй, телевизээр шууд дамжуулан явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тэгвэл Шүүхийн Ерөнхий зөвлөл эл хүсэлтийг судалж хариу илгээжээ. Хүсэлтийн хариуд: “Хүндэт өмгөөлөгч таны хүсэлтэд дурьдсан Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах боломж бүрэн нээлттэй. Гагцхүү дээрх харилцааг хэрэгжүүлэхдээ шүүх, Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахих, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний хувийн болон гэр бүл, захидал харицлааны нууц, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хууль ёсны зарчмыг тууштай баримтлах үүрэгтэй. Түүнчлэн аливаа үйл явдлыг шууд дамжуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хэлэлцэн тохирох харилцааг сонирхогч талууд сайн дурын үндсэн дээр хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болохыг мэдэгдье” гэсэн байна.
Сэтгэгдэл (12)