Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал эхлэх гэж байна. Одоогоор шүүх хуралд Л.Гансүх болоод түүний өмгөөлөгчид хүрэлцэн ирээд байгаа юм. Н.Алтанхуяг энэхүү хуралд гэрчээр оролцоно гэдгээ мэдэгдсэн бөгөөд хараахан ирж амжаагүй байна. Түүнээс гадна бас нэгэн гэрчийг хүлээж байна хэмээн шүүх танхимд ажиллаж буй манай сэтгүүлч мэдээллээ.
Уг шүүх хурал нээлттэй хуралдахаар болсон бөгөөд TV9 телевиз шууд дамжуулан үзүүлэх аж.
Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа төрийн мөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм.
Д.Ундрах