Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хурал өнөөдөр болно.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан комисс Төрийн ордны “В” танхимд 11.00 цагаас хуралдах тов гарсан байна.
Хуралд тус комиссын орлогч дарга, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, нарийн бичгийн дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, комиссын гишүүд болох УИХ-ын О.Баасанхүү, Ц.Оюунгэрэл нар болон комиссын бусад гишүүд оролцох аж.