Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй эхэлсэн ч тун удалгүй завсарлага авлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүх хурал хойшилж магадгүй байна.
Н.Алтанхуяг энэхүү хуралд гэрчээр оролцож байгаа юм. Түүнээс гадна бас нэгэн гэрч оролцох ёстой. Гэвч гэрч дутуу учраас Л.Гансүхийн өмгөөлөгчид ийм хүсэлт гаргажээ.
Уг шүүх хурал нээлттэй явагдаж байгаа бөгөөд TV9 телевиз шууд дамжуулан үзүүлж байна.
Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа төрийн мөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм.
Д.Ундрах