Энэ сарын 3-нд Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баяр болно.
Тус баярын ёслолын жагсаалд оролцох монгол цэргийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Засгийн газраас Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль гардуулан өгчээ.
Харин энэ үеэр манай цэргүүд ялалтын ойд зориулсан далбаан дээр гарын үсгээ зурсан байна.
Ялалтын 70 жилийн ёслолын жагсаалд Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг жагсах юм.
Цэргийн ёслолын жагсаалыг МҮОНРТ, TV25 телевиз шууд дамжуулан хүргэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.