Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нэрийг барьж залилан хийх тохиолдол гарсаар байна.
Төрийн байгууллагын нэрийг барьж залилан хийдэг этгээдүүд энэ удаа боловсрол, эмнэлгийн байгууллагуудыг онилжээ.
Энэ төрлийн гэмт хэрэг саяхан Хан-Уул дүүрэгт дахин бүртгэгджээ. Хичээл сургааль эхлэхтэй холбоотойгоор дээрх байгууллагууд руу утасдаж “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийх гэж байна. Төлбөрийг дансанд шилжүүл” хэмээн байгууллагуудаас мөнгө татсан тохиолдол гарсан байна.
Тиймээс НМХГ-аас шалгалтыг удирдамжийн дагуу хийж торгууль ногдуулсан тохиолдолд хувь хүний дансанд бус байгууллагын дансанд шилжүүлдгийг анхаарууллаа. Хэргийг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа аж.
24tsag.mn Б.Энхжин