НМХГ-аас сүм хийд, шашны далбаанд дор хүмүүнлэгийн байгууллагаас санхүүждэг, буяны гэх тодотголтой эм, эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шалгалт хийжээ.
Тус байгууллагаас өнөөдөр шалгалтын талаар мэдээлэл хийв.
Шалгалтаар Баянзүрх дүүрэгт байрлах Грийн Хоум нийгэмлэгийн дэргэдэх “Грийн Хоум” эмнэлэг өвчтнүүддээ бүртгэлгүй эм олгож байсан нь тогтоогджээ. Тус эмнэлгээс л таван зөрчил илрүүлсэн байна. Тодруулбал
1. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, хэрэглэх заавар тодорхойгүй эмийг өвчтөнүүддээ өгсөн.
2. Мансууруулах эмийн нэр цуврал, хэрэглэсэн аргыг өвчтөний түүхэнд бичиж баталгаажуулаагүй.
3. Эмнэлгийн байршил, өрөө, байр стандартын шаардлага хангахгүй.
4. Мэргэшсэн ариутгагчгүй, эрүүл ахуйч, халдвар судлагч их эмчгүй.
5. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илрүүлжээ.
Иймээс “Грийн Хоум” эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоож, 1900 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн бүртгэлгүй 28 нэрийн 24 мянга гаруй ширхэг эмийг хурааж устгалын комисст хүлээлгэн өгчээ.