Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Шүүх хурал зөвхөн гэрчүүдээс шалтгаалаад хойшилчихсон уу?
-Шүүх хурлыг хоёр шалтгаанаар хойшлууллаа. Нэгдүгээрт, шүүхээс дуудсан гэрч, хохирогч ирээгүй. Шүүх гэрчүүдийг авчрах үүрэгтэй байгууллага. Гэтэл үүргээ тэд биелүүлээгүй. Ингээд шүүх хурал хойшилсон.
-Шүүгдэгч нарыг гэнэт хорих шийдвэр гарлаа. Ямар учраас гэдгээ тайлбарлав уу?
-Шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Ганц худагт хорьж байна. Энэ бол шүүхэд ашиг сонирхолын зөрчил байгааг харуулж байна.
Хоёрдугаарт, шүүх хурлыг шүүх хурлын танхимд хийх ёстой. Ганц худагт шүүх хурлыг хийнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Гэтэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид дараагийн шүүх хурлыг хийнэ гэдэг асуудлыг тавьж байна. Энэ нь цаанаа хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүх хуралд оролцуулахгүй байх, цаашлаад энэ хэргийн үнэн мөн чанар, АТГ-ын хууль зөрчсөн үйл ажиллагаа, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн зохион байгуулалттай хууль бус зүйл далд нууц хэлбэрээр өнгөрөх гэж байна гэж харж байна.
-Ямар тохиолдолд хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авдаг вэ?
-Цагдан хорих үндэслэлээ шүүх тайлбарлаагүй. Хүнийг шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, оргон зайлж болзошгүй тохиолдолд цагдан хорьдог. Гэтэл өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцая гэсний төлөө мөн шүүх өөрийнхөө дуудаж авчрах ёстой гэрчүүдээ авчирч чадаагүйгийнхээ төлөө хүнийг цагдан хорьж, эрүүдэн шүүж байна. Энэ бол шүүхийн шинэчлэлд ухралт болж байгаа. Энэ шүүгч нараас татгалзана. Шүүгчдийн бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзана гэж бодож байна.
Ашиг сонирхолын зөрчилтэй шүүгч нар асуудлыг шийдэж байгаа нь харагдаж байна. Бид цаашилж асуудлыг тавина. Ийм байж болохгүй.
-Гэрчээр дуудагдсан хүмүүс уг хэрэгт ямар холбоотой вэ?
-Үндэсний аудитын газрын Ичинхорлоо бол АТГ-ын дарамтан дор АТГ-ын урьдчилан гаргасан дүгнэлтэн дээр гарын үсэг зурсан. Хамгийн гол гэрч бол Ичинхорлоо.
Мөн “Багануур” ХХК захирал гээд гэрээн дээр гарын үсэг зурсан этгээд Отгонбаяр. Энэ хоёр хүнийг шүүх авчрахгүй байна. Яагаад авчрахгүй байгааг ойлгохгүй байна. Энэ хоёр хүн ирснээрээ АТГ-т дарамтлуулж мэдүүлэг өгсөн гэдэг асуудал ярих учир шүүх хуралд ирэхгүй байна шүү дээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (13)