Монголын Залуучуудын холбоо энэ сарыг номын сар болгон нэрлэж, “Парт тайм” сургалт эхлүүллээ.
Сургалтаар оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажил хайгчдад хэрхэн ажил хайх, цагийн ажлын хөлс, ажлын байрандаа хэрхэн үр бүтээлтэй ажиллах зэрэг сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, ажлын байранд зуучилна. Тус сургалт энэ сарын 3-ны өдрийн 13 цагаас эхэлсэн байна. цагийн ажил идэвхтэй хайж буй оюутан залуус та бүхэн хамрагдах боломжтой юм. Тус холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс “Парт тайм” сургалтыг өнгөрсөн оноос 23 удаа зохион байгуулж 3186 залуусыг хамруулжээ. Сургалт долоо хоног бүрийн лхагва гаригийн 13 цагт МЗХ-ны “Залуус” танхимд болох аж.