Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Засгийн газрын хуралдаанаар зуны цагийн тоололд шилжих шийдвэр гарсан.
Зун цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын уг тогтоолд жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөнө” хэмээн заажээ. Уг тогтоолоор есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00.00 цагаас өвлийн цагийн хуваарьт шилжих нь. Өвлийн цагийн хуваарьт шилжихэд 00.00 цаг болмогц цагаа 23.00 болгон тааруулах юм байна.
Т.Энхэлээ