Өнгөрсөн долоо хоногт архины хордлоготой холбоотой дуудлага их иржээ.
Тодруулбал наймдугаар сарын 25-аас 9 дүгээр сарын 1-ны хооронд нийслэлийн хэмжээн дэх эмнэлгүүдэд нийт 332 хүн архины хордлогын улмаас хандсан байна.
Үүний 45 буюу 13.5 хувь нь хэвтэн эмчлүүлжээ. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс найман хувиар буурсан тоо ажээ.